Бичсэн: ochko

- Хамт байхдаа түүнийг үл ойшоосон дүр эсгэх боловч түүнийг байхгүй үед нүдээрээ хайгаад байна уу? Тэгвэл та дурлажээ.
- Хэдийгээр чамайг инээлгэж, хөгжилтэй байлгаж чадаж байгаа хүн хажууд чинь байсан ч, чиний нүд, харц зөвхөн түүн рүү анхаарлаа тавиад байна уу? Тэгвэл та дурлажээ.
- Зөндөө олон мэйлүүд ирсэн ч зөвхөн түүнээс чинь ирсэн ганц богино мэйл чиний сэтгэлийг хөдөлгөж байна уу? Тэгвэл та дурлажээ.